“Эй Ай Лаб” ХХК нь Монгол улсын газар нутагт Хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, албан байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглахад зориулсан вебсайт, гар утасны аппликэйшн болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээгээр дамжуулан харилцагч болон хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг компани юм. Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл /цаашид “Үйлчилгээний ерөнхий нөхцөл” гэх/-өөр Prop.mn/нэр/-ийн www.prop.mn веб хуудас (“веб хуудас” гэх), Prop.mn гар утасны аппликэйшн (“Апп” гэх) болон бусад үйлчилгээ (хамтад нь “Үйлчилгээ” гэх)-ний хүрээнд мөрдөгдөх нөхцөл, журмыг тодорхойлсон болно.
“Эй Ай Лаб” ХХК (Компани гэх) нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд ба эдгээр нөхцөл нь систем ашиглах харилцагч болон “Эй Ай Лаб” ХХК-ийн хооронд байгуулагдаж буй гэрээ юм.
1.1 Та “Prop.mn”-ийн вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Систем” гэх/-ийг ашиглахдаа “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого” гэсэн эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, “Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр бид үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах эрхтэй болно гэдгийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.
1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Prop.mn”-ийн Нууцлалын бодлогыг агуулах бөгөөд Нууцлалын бодлогын дэлгэрэнгүйг эндээс харна уу.
1.3 Компани нь системд нэмэлт өөрчлөлтийг оруулах эрхтэй бөгөөд тэдгээрийн дагуу үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтийг оруулах, оруулсан өөрчлөлтийг системээр дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэл өгөх үүрэгтэй байна.
1.4 Компани нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчдийн Системд хандах, ашиглах эрхийг түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй байна.
1.5 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Системд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.1 “Хэрэглэгч” гэдэг нь системд бүртгэлтэй, системийн программ, модулиудыг хандах эрхийн дагуу бүрэн хэрэглэх эрх олгосон үйлчлүүлэгчийн ажилтан, албан хаагчийг хэлнэ.
2.2 “Систем” гэдэг нь холбогдох техник орчин, сервер, үүлэн тооцоололд суурилсан программ хангамж зэргээс бүрдсэн, үйлчлүүлэгчийн болон харилцагч байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хэрэглэгч хэрэглэх боломжтой веб болон гар утасны аппликэйшнээс бүрдсэн цогц бүтээгдэхүүнийг хэлнэ.
2.3 “Системийн админ” гэдэг нь үйлчлүүлэгч байгууллагын хэрэглэгч нарт системийг хэрэглэх заавар, зөвлөгөө өгөх, системийн программ, модулиудыг бүхэлд нь удирдах эрхтэй хэрэглэгчийг хэлнэ.
2.4 “Модуль” гэдэг нь системийн ажиллагааг хангах зорилготой түүнд агуулагдах тодорхой үүрэгтэй программчлагдсан хэсгүүдийн ажиллагааг хэлнэ.
2.5 “Өгөгдөл” гэдэг нь хэрэглэгчийн системд дамжуулсан бичиглэл, зураг, дүрс, бичлэг болон бусад зүйлийг хэлнэ.
2.6 “Нууцлал, аюулгүй байдал” гэдэг нь үйлчлүүлэгчийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, өгөгдлийг гаднын буюу гуравдагч этгээдэд алдахгүйн тулд болон үйлчлүүлэгчийн зүгээс нууцлалын талаар гэрээгээр хүлээсэн үүргийг хэлнэ.
2.7 “Засвар” гэдэг нь системийн программ, модулийн ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн доголдуулах ямар нэг алдааг мэдэгдсэн эсвэл мэдсэн даруйд засаж хэвийн ажиллагаанд оруулахыг хэлнэ.
2.8 “Ашиглалт” гэдэг нь системийг хэрэглэж буй үйлчлүүлэгчийн нийт хэрэглэгчийн гэрээний хугацаан дахь хэрэглээг хэлнэ. Хэрэглэгч нь Аппликейшн болон Вэбсайтаар хандан, админ хэрэглэгчийн үүсгэж өгсөн бүртгэлээр “Property”-д нэвтэрнэ.
2.9 “Үйлчилгээ” гэдэг нь үйлчлүүлэгч системийг хэвийн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх дараах үйл ажиллагаануудыг хэлнэ. Үүнд: Системийн нууцлал аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчээс санал, хүсэлт хүлээн авах, мэдээллээр хангах, сайжруулалт, засвар хийх.
3.1 Гэрээ хийсэн харилцагч байгууллагт “Prop.mn”-ийн админ бүртгэл үүсгэж өгөх ба админ эрхтэй хэрэглэгч систем ашиглах бусад хэрэглэгчийг утасны дугаараар бүртгэж системд оруулна.
3.2 Хэрэглэгч нь Аппликейшн болон Вэбсайтаар хандан, админ хэрэглэгчийн үүсгэж өгсөн бүртгэлээр “Prop.mn”-д нэвтэрнэ.
3.3 Хэрэглэгч нь өөрийн аккаунт, бүртгэл, мэдээлэл болон нууц үгийн аюулгүй байдлыг хадгалах үүрэгтэй. Хэрэв эдгээр мэдээллийг бусадтай хуваалцсанаас үүдэн асуудал гарсан бол тухайн хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хүлээх үүрэгтэй.
3.4 Хэрэглэгч нууц үгийн хүчтэй, нууцлагдсан, найдвартай байдлыг хангаагүйгээс болж гуравдагч этгээд системд нэвтэрч орсон, байгууллагын дотоод ажиллагааны нууц алдагдсан тохиолдолд “Эй Ай Лаб” ХХК хариуцлага үүрэхгүй болно.
3.5 Хэрэглэгч хэдэн ч төрлийн төхөөрөмж (компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет гэх мэт)-ийг нэгэн зэрэг ашиглан бүртгэлтэй хаягаараа нэвтэрч болно. Гагцхүү хэрэглэгч өөрийн нууцлалыг алдахаас сэргийлэх үүрэгтэй.
3.6 Хэрэглэгч нь “Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр та “Prop.mn”-ийн дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3.6.1 Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, шилжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй байх, түүний дотор “Prop.mn”-ийн ямарваа нэгэн мэдээллийг бусдад дамжуулах, нийтлэх, түгээх, хадгалах, устгах, нууцлалын бодлогыг зөрчих үйлдлийг гаргахгүй байх;
3.6.2 “Prop.mn”-ийн системийн дэд бүтцэд хамааралгүй эсвэл хэт их ачаалал өгөх аливаа үйлдэл гаргахгүй байх;
3.6.3 Аливаа дата мэдээлэл татаж авах, цуглуулах, робот эсвэл түүнтэй төстэй мэдээлэл цуглуулах, олборлох техник технологийг ашиглахгүй байх;
3.6.4 “Prop.mn”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчихгүй буюу зөрчихийг оролдохгүй байх, зохицуулагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр систем эсвэл сүлжээний эмзэг байдлыг шалгах, сканердах, шалгах оролдлого хийхгүй байх;
3.6.5 Танд хамааралгүй дата өгөгдөл, мэдээлэлд хандах эсвэл таны нэвтрэх эрхгүй сервер эсвэл аккаунт руу нэвтрэхгүй байх;
3.6.6 Бусад хэрэглэгчдээс нууц үг эсвэл хувийн мэдээллийг авахгүй байх, бас өгөхгүй байх;
3.6.7 Бусад Хэрэглэгч буюу хувь хүн эсвэл байгууллагын нийтэлсэн аливаа мэдээлэл болон материалыг устгах, өөрчлөхгүй байх;
3.6.8 Хэрэглэгч нь “Prop.mn”-ийн системд байршуулсан хувийн болон байгууллагын бүх мэдээлэл, бусад холбогдох бичиг баримтын үнэн зөв болон аюулгүй байдлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
4.1 Харилцагч систем ашиглах үйлчилгээний хугацаа дууссан, үргэлжлүүлэн ашиглах төлбөр төлөгдөөгүй үед “Prop.mn” нь хэрэглэгчид анхааруулах үүрэгтэй ба хэрэглэгчийг систем рүү нэвтрэх боломжгүй болгох эрхтэй байна.
4.2 Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй удаасны улмаас системд нэвтрэх боломжгүй болсноос үүдэх аливаа гарз хохирол, алдагдлыг “Prop.mn” барагдуулах үүрэг хүлээхгүй болно.
5. БУСАД
5.1 “Prop.mn” нь үйлчилгээ үзүүлэх явцад системийн үйл ажиллагаа доголдохгүй, гадны халдлага болон компьютерын вируст өртөхгүй, мөн сервер нь алдаагүй ажиллана гэдэг баталгааг гаргаж өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа эд хөрөнгийн хохирол болон бусад алдагдлыг “Prop.mn” барагдуулах үүрэг хүлээхгүй байна.
5.2 Харилцагч компанийн техник хэрэгслийн эвдрэл гэмтэл болон бусад давагдашгүй хүчин зүйлээс үүссэн системийн сааталтай холбоотой аливаа гарз хохирлыг “Prop.mn” барагдуулах үүргийг ямар ч нөхцөлд хүлээхгүй байна.
5.3 Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.