НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү Нууцлалын бодлого нь “Эй Ай Лаб” ХХК (цаашид “Бид” эсхүл “Компани” гэх)-аас Харилцагч (цаашид “Та” эсхүл “Харилцагч” гэх)-д проперти менежментийн программ хангамжийн үйлчилгээг үзүүлэх Үйлчилгээний нөхцөл, Харилцагчийн гэрээний дагуу үзүүлэхтэй холбоотойгоор Таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
Энэхүү бодлогын дагуу Бид программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд Таны олгосон зөвшөөрлийн үндсэн дээр харилцагчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах болон нууцлалыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах тул анхааралтай уншиж танилцана уу.
“Хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
“Мэдээллийг цуглуулах” гэж Таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
“Мэдээлэл боловсруулах” гэж Таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
“Мэдээлэл ашиглах” гэж Таны мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;
“Систем” гэж Компаниас хөгжүүлж, үүсгэн байгуулсан проперти менежментийн программ хангамжийн үйлчилгээг Харилцагчид санал болгож буй вэбсайт, гар утасны аппликейшн, программ хангамж, дэд бүтцийг;
“Системийн интерфэйс” гэж Компанийн www.prop.mn вэбсайт, утасны аппликэйшн дээрх Танд харагдах цонхыг ойлгох бөгөөд Танд Системтэй харилцан үйлдэл хийх боломжийг олгож буй программ хангамжийг;
“Үйлчилгээ” гэж Үйлчилгээний нөхцөлд болон Тусгай нөхцөлийн дагуу Компани, Систем Танд үзүүлж буй программ хангамжийн бүхий л үйлчилгээг;
“Харилцагч” гэж Системээр дамжуулан программ хангамжийн үйлчилгээ авч байгаа хуулийн этгээд, хувь хүнийг;
“Бүртгэлийн хаяг” гэж Та Системийн интерфэйсээр дамжуулан энэхүү Нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Харилцагчийн гэрээ байгуулснаар үүсгэх дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг;
“Хүнийг тодорхойлох боломжгүй болгох” гэж тодорхой мэдээллийг Танд хамааруулах боломжгүй болгох үйл ажиллагааг;
“Күүки бодлого” гэж Системийн интерфэйсийг ашиглах харилцагчдад зориулан интерфэйсийг сайжруулах зорилгоор күүки мэдээлэл цуглуулах зорилгоор Компаниас баталсан бодлогыг;
Нэг. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, үндэслэл, зорилго
1.1. Харилцагч болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуульд болон түүнд үндэслэн батлагдсан Цахим харилцаа холбооны яамны баталсан журмуудтай бүрэн нийцсэн байна.
1.2. Танаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн байгууллагын болон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагааг гүйцэтгэнэ.
1.3. Бид Таны байгууллагын болон хувийн мэдээллийг программ хангамжийн үйлчилгээг үзүүлэх явцад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.3.1. Системд Харилцагчийн бүртгэлийн хаяг үүсгэх;
1.3.2. Харилцагчийг таньж баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэх;
1.3.3. Байгууллагын дотоод үйл ажиллагаа буюу проперти түрээсийн мэдээлэл, байгууллагын бүтэц, ажилчдын мэдээлэл, бараа материалийн мэдээлэл авах;
1.3.4. Харилцагч байгууллагын үйлчилгээний мэдээлэл, үйлчлүүлэгчийн дуудлага, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын мэдээлэл бүртгэх;
1.3.5. Таны бүртгэлийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах;
1.3.6. Таны санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
1.3.7. Системийн интерфэйс болон аппликейшний хэрэглээнд анализ хийх;
1.3.8. Танд Компанийн болон гуравдагч этгээдийн гаргаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, тэдгээрийн мэдээллийг өгөх;
1.3.9. Харилцагчийг тодорхойлох боломжгүй болгосны үндсэн дээр зах зээлийн судалгаа хийх;
1.3.10. Хуулийн болон зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх;
1.3.11. Компаниас санал болгож буй бусад үйлчилгээг үзүүлэх;
2. Бид Нууцлалын бодлогод зааснаас бусад үндэслэл, зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.
Хоёр. Бидэнтэй холбоо барих мэдээлэл
2.1. Эй Ай Лаб ХХК нь Танаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн Нууцлалын бодлогод заасны дагуу хувийн болон байгууллагын мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Тус компани нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парис гудамж, ICTower 1102 тоотод байрлаж, үйл ажиллагаа явуулна.
2.2. Та мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой санал, хүсэлтийг support@ailab.mn мэйл хаягаар цахимаар илгээх, Facebook, Instagram, twitter, telegram, discord дах албан ёсны хуудаснууд болон www.prop.mn веб сайтын “Тусламж” хэсэгт хандах боломжтой.
2.3. Бид Харилцагчтай гэрээ хийх, таних ажиллагааны хүрээнд Таны нэр, цахим хаяг болон таны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бусад мэдээллийг тодруулга болгон нэмэлтээр авах болно.
Гурав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт
3.1. Бид проперти менежментийн программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд харилцагч танин баталгаажуулах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.1.1. Гүйцэтгэх захирлын болон ажилчдын овог нэр, регистрийн дугаар;
3.1.2. Харилцагч, хэрэглэгчийн холбоо барих гар утасны дугаар ба и-мэйл хаягийн мэдээлэл;
3.1.3. Иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эцсийн өмчлөгчийн тухай мэдээлэл;
3.1.4. Таны Систем болон Системийн интерфэйсийг ашигласан бүртгэл;
3.1.5. Таны захидал харилцааны мэдээлэл;
3.1.6. Таны байгууллагын бүтэц, ажилчдын мэдээлэл;
3.1.7. Таны ажилчдын Системд хандах эрх;
3.1.8. Таны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээтэй холбоотой мэдээлэл;
3.1.9. Таны цэвэрлэгээ үйлчилгээний мэдээлэл;
3.1.10. Таны үйлчлүүлэгчийн дуудлага, харилцсан түүх, санал гомдол;
3.1.11. Таны Бидэнд гаргаж өгсөн бусад мэдээлэл.
3.2. Бид хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон банк, санхүүгийн байгууллага зэрэг Гуравдагч этгээдээс тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр Таны хувийн мэдээллийг цуглуулж болох бөгөөд уг ажиллагаа нь Системийн Харилцагчийг таних ажиллагааг хялбарчлах, сайжруулах, бидэнд мэдээлэл гаргаж өгөх Таны үйлдлийг хөнгөвчлөх зорилготой байна.
3.3. Гуравдагч этгээдээс цуглуулсан Таны мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Нууцлалын бодлогод заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.4. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, хуулийн хүрээнд Таны бүртгэлийн хаягийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.4.1. Төхөөрөмжийн мэдээлэл (компьютер, гар утас г.м)
3.4.2. IP хаяг;
3.4.3. Ашиглаж буй үйлдлийн системийн мэдээлэл;
3.4.4. Ашиглаж буй браузер хөтчийн мэдээлэл;
3.4.5. Системд хийсэн үйлдлүүд;
3.5. Бид Системийн интерфэйсийг сайжруулах зорилгоор Күүки файлын тусламжтайгаар дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.5.1. Persistent cookie: Уг файл нь таныг вэб хөтчөө хаасан нь таны хөтчийн “Cookies” хавтсанд үлддэг бөгөөд компьютероо унтраасан ч тогтвортой үлдэнэ.
3.5.2. Session cookie: Уг файл нь таны компьютерын шуурхай санах ойд агуулагдах ба таныг вэб хөтчөө хаах төдийд устана.
3.6. Систем нь Таны хувийн мэдээллийг шалгах, анализ хийхдээ хиймэл оюун ухааны автоматжуулсан системийг ашиглах боломжтой бөгөөд үүгээр Хэрэглэгчийг таньж мэдэх, Таны үйлдлийн зан төлөвийг тогтоох ажиллагааг хийх боломжтой байна.
Дөрөв. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа
4.1. Харилцагч болон Хэрэглэгчээс Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон үеэс эхлэн Харилцагчаас бүртгэлийн хаягийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
4.2. Та өөрийн Бүртгэлийн хаягийг устгуулж, Системийн үйлчилгээг зогсоосон тохиолдолд цаашид Харилцагчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй.
4.3. Бид Таны хувийн мэдээллийг цуглуулсан үеэс эхлэн арван жилийн хугацаанд хадгалж, хамгаална.
Тав. Мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах
5.1. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасныг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэхээс бусад тохиолдолд Таны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
5.2. Бид Системд мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, нууцлал хамгаалах системийг тогтмол шинэчлэн сайжруулж ажиллана.
5.3. Таны Хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглах, өөрчлөх болон устгагдахаас сэргийлж дараах мэдээллийн нууцлал хангах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
5.3.1. Дата мэдээлэлд TLS 1.2 encryption хийх;
5.3.2. Бүртгэлтэй хаяг болон системд нэвтрэхэд 2 шаттай нууц үг шаардах;
5.3.3. Хувийн мэдээллийг найдвартай диск дээр хадгалах;
5.3.4. Техникийн болон аливаа материаллаг саатал гэмтэл гарсан тохиолдолд Хувийн мэдээллийг сэргээх, нууцлалыг хадгалах ажиллагааг боломжит түргэн хугацаанд хэрэгжүүлэх.
5.4. Мэдээллийн нууцлал хангах ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологи хариуцсан ажилтан болон бусад эрх олгогдсон этгээд нь Таны хувийн мэдээлэлтэй танилцаж болох ба тэдгээр ажилтнууд нь мэдээллийн нууцлалыг задруулахгүй үүрэг хүлээнэ.
5.5. Мэдээллийн нууцлалыг хангах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор өөрсдийн системийн үйл ажиллагаанд шаардлагатай үнэлгээ, тест, туршилтыг тодорхой давтамжтайгаар, тогтмол гүйцэтгэнэ.
5.6. Та хувийн мэдээллийн нууцлалаа алдсан, эсхүл хамгаалалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд Бидэнд нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ.
Зургаа. Мэдээллийг бусдад дамжуулах нөхцөл
6.1. Бид Монгол улсын хууль болон Харилцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд дараах тохиолдолд Таны хувийн мэдээллийг бусад байгууллагад дамжуулна. Үүнд:
6.1.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд Санхүү мэдээллийн албанд мэдээлэл хүргүүлэх;
6.1.2. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дагуу мэдээлэл шаардсан;
6.1.3. Прокурорын тогтоолоор эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэж Цагдаагийн байгууллагаас шаардсан;
6.1.4. Монгол улсын хуулиар мэдээлэх гаргуулах эрх олгогдсон бусад төрийн байгууллагаас шаардсан;
6.2. Хэрэв Та гадаад улсад байрлах Бидний гэрээт болон хамтран ажиллагч байгууллагаас үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан тохиолдолд Бид таны хувийн мэдээллийг тухайн байгууллагад дамжуулах боломжтой. Мэдээллийг хүлээн авагч байгууллага нь Нууцлалын бодлого журамтай эсэх, уг байгууллагын үйл ажиллагаа явуулдаг улс нь хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжтой эсэхийг шалгах бөгөөд уг нөхцөлийг хангасан тохиолдолд мэдээллийн дамжуулна.
6.3. Нууцлалын бодлогын 6.2-т заасан мэдээлэл дамжуулах ажиллагааг зөвхөн Таны гадаад улсад үйлчилгээ авах хүсэлтэд үндэслэн дамжуулах бөгөөд тухайн байгууллага нь Харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан болон өөрчлөлт оруулсантай холбоотой үүсэх үр дагавар, хариуцлагыг Бид хүлээхгүй болохыг анхаарна уу.
Долоо. Насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээлэл
7.1. Бид Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу зөвхөн 18 насанд хүрсэн иргэдэд программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд насанд хүрээгүй аливаа этгээдийн хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болно.
7.2. Хэрэв өөрийн мэдээллийг илгээж буй Харилцагч нь насанд хүрээгүй иргэн болох тухай үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Бид уг бүртгэлийн хаягийг хааж, тухайн харилцагчийн хувьд үйлчилгээг зогсоох болно. Мөн Бид уг Харилцагчийн мэдээллийг устгах арга хэмжээг боломжит богино хугацаанд авч хэрэгжүүлнэ.
7.3. Хэрэв Та 18 насанд хүрээгүй хүн үйлчилгээнд бүртгүүлсэн болон үйлчилгээ авч буй талаар мэдэж буй тохиолдолд www.prop.mn вэб сайт дээрх “Тусламж” цэсэд хандан Бидэнд мэдээлэл өгнө үү.
Найм. Хувийн мэдээллийн халдашгүй байх эрхийг хангах
8.1. Таны Компанид гарган өгсөн болон Системийн интерфэйс дээр харагдах Хувийн мэдээлэл алдаатай, буруу байх тохиолдолд Та нэн даруй уг мэдээллийг засварлах, бие даан засварлах боломжгүй тохиолдолд “Тусламж” цэсэд хандан мэдэгдэнэ.
8.2. Та өөрийн Бүртгэлийн хаягийг устгуулж, үйлчилгээг авахаа зогсоох тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах эрхтэй. Бид Таны хүсэлтийг хүлээн авч, цаашид уг мэдээллийг ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
8.3. Та Нууцлалын бодлогын 8.2 дах хэсэгт заасан хүсэлтийг гаргахдаа Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны шалгуурын дагуу өөрийгөө нотлох холбогдох мэдээллийг гаргаж өгөх бөгөөд Бидэнд Таныг уг хүсэлтийг гаргаагүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Таны хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
8.4. Бид энэхүү Нууцлалын бодлого болон хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, удирдамжийг үндэслэн Таны хувийн мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хуульд зааснаас бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.
8.5. Бид Харилцагчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй, худалдахгүй болно.
Ес. Гуравдагч этгээдийн холбоос
9.1. Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн www.prop.mn вэбсайтад хамаарах бөгөөд Компанийн вэбсайт болон Системийн интерфэйс дээр байршуулсан бусад вэбсайт болон үйлчилгээний холбоост хамааралгүй болно.
9.2. Бид Системийн интерфэйс дээр байршуулсан бусад вэбсайт, үйлчилгээний холбоост аливаа эрх хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого болон бусад үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хүлээхгүй болно.
Арав. Нэмэлт, өөрчлөлт оруулах
10.1. Компани нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай Системийн интерфэйсээр дамжуулан Танд мэдэгдэнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдээлэл гарснаас хойш 1 /нэг/ өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
10.2. Бид уг нэмэлт өөрчлөлт нь Таны эрхэд сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэх бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч гэрээний харилцааг үргэлжлүүлэх, эсхүл Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу уг үйлчилгээнээс татгалзах, Бүртгэлийн хаягийг хаалгах эсэх тухай шийдвэрийг гаргах эрхтэй байна.